Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцооны мэдээлэлд дэмжлэгт хяналт хийв

2015 оны 6 сарын 02

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба эрүүл мэндийн байгууллагуудын эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын бүртгэл, тайлан мэдээнд хяналт, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх үүргийнхээ дагуу тус албаны эмч нар 2015 оны 5 сарын 18-22 ны өдрүүдэд Завхан, Говь-Алтай аймагт ажиллалаа. 2014 оны 5-р сард Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо” сэдэвт сургалтыг зохион байгуулж, эхийн эндэгдэл, ноцтой хүндрэл, амьгүй төрөлт, нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажгийн талаарх мэдээг эрүүл мэндийн байгууллагын шатлал бүрт бүртгэх, мэдээлэх мэдээллийн урсгал, батлагдсан маягтыг зөв хөтлөх, “Эх, нярайн тандалт судалгааны бүртгэл мэдээллийн систем”-д мэдээ оруулах чадварыг эзэмшүүлж, сургагч багш нарыг бэлтгэсэн билээ.

Дэмжлэгт хяналтын үеэр Завхан аймгаас бэлтгэгдсэн сургагч багш, ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Д.Ганчимэг болон эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Отгонням, эдийн засаг, удирдлага мэдээллийн албаны дарга, мэдээллийн мэргэжилтэн Ж.Должинсүрэн статистикч бага эмч Шүрэнцэцэг, Нэгдсэн эмнэлгийн статистикч их эмч З.Жавзмаа, статистикч бага эмч Н.Алимжимс нартай хамтран ажиллаж, цаашид эх, нярайн өвчлөл, эндэгдэл болон өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудалтай холбоотой мэдээллийн чанарыг улам сайжруулах талаар санал бодлоо солилцлоо.

Говь-Алтай аймгийн ЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Г.Нэмэхбаяр, эрүүл мэндийн статистик мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Дариймаа, нэгдсэн эмнэлгийн статистикч их эмч Цэдэвсүрэн, хүүхдийн эмч С.Жаргахсайхан, төрөх тасгийн эрхлэгч А.Сувдмаа, эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Пүрэвсүрэн, Л.Отгончимэг нартай уулзан, харилцан ярилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22466
0 эможи
keyboard_arrow_up