Өнөөдрийн байдлаар “Улаан бурхан” өвчнөөр 549 хүн эмчлэгдэж байна
Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 12458 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Эдгээр нь нийслэлийн СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн байна. Өнөөгийн байдлаар 540 хүн лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Мөн 1984 хүн тархвар судлалын холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус тогтоогдсон байна.
ХӨСҮТ-д 549 хүн улаанбурханы хүнд, хүндэвтэр хэлбэр гэсэн оноштой эмчлэгдэж байна. Өнгөрч буй баярын өдрүүдэд тус төвийн хүлээн авах тасагт хоногтоо 600 гаруй хүн хандаж үйлчлүүлснээс 100 гаруй нь эмнэлэгт хэвтсэн байна. Өвчлөлийн байдал үргэлжилсэн хэвээр байна.
Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамралт 90 орчим хувьтай үргэлжлэн явагдаж байна. Дархлаажуулалт энэ сарын 5 хүртэл үргэлжилнэ. 6 сартайгаас 5 насны хүүхдээ улаанбурханы нэмэлт вакцинд заавал хамруулаарай.