Улаанбурхан өвчний талаар шуурхай хурал хийлээ

2015 оны 5 сарын 26

Улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарч, ялангуяа хүн амын нягтрал ихтэй Нийслэл хотод нэмэгдэх хандлагатай байгаа тул ЭМСЯ-ны ЭМБХЗГ, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ХӨСҮТ, НЭМГ-ийн удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцсон хурал зохион байгууллаа. 

Уг хурлаар ХӨСҮТ-ийн клиникийн хүлээн авах тасагт өдөрт дунджаар 500-600 хүн хандаж байгаа нь тусламж үйлчилгээнд ачаалал, чирэгдэл учруулж байгаа тул Нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага, дүүрэг, өрхийн эмнэлгүүд улаанбурхан өвчний сэжигтэй өвчтнүүдийн эмнэлзүйн ялган оношилгоо, тандалтыг сайтар хийж, зөвхөн шаардлагатай өвчтнүүдийг ХӨСҮТ-ийн клиникийн эмнэлэгт илгээн, ялган оношилгоо хийлгэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газарт үүрэг, чиглэл өглөө.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22217
0 эможи
keyboard_arrow_up