УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

2015 оны 5 сарын 26

Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар эрчимтэй тархдаг, халдварлалт өндөртэй өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакциныг хийлгээгүй болон  бүрэн тунг аваагүй хэн ч өвдөх эрсдэлтэй. Улаанбурхан өвчний үед халуурах, биеэр тууралт гарах, ханиах, нүд улайх зэрэг шинжүүд илэрнэ.
Нийслэлд 2015 оны 03 дугаар сарын 18 - ны өдөр улаанбурхан өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн бºãººä 2015 оны 05 дугаар сарын 15 - ны байдлаар 5510 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс сүүлийн үед залуучуудын дунд улаанбурхан өвчнөөр өвдөх явдал нэмэгдсээр байна.
Улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаатай холбогдуулан халдвараас сэргийлэх зорилгоор албан байгууллага, иргэдэд дараахü зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах ºäºð áóþó 6 дугаар сарын 1-нä хүүхдийг олноор цуглуулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хичээлээс гадуур олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх
  • Хүүхдийг олон нийтийн газраар авч явахгүй байх
  • 6 сараас 5 насны хүүхдээ Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамруулах
  • Оюутан, сурагчид баар цэнгээний газраар аль болох үйлчлүүлэхгүй байх

Хэрэв таньд улаанбурхан өвчний сэжигтэй шинж илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсаар дуудлага өгөх, харьяа өрхийн эрүүл мэндийн төвд хандана уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22213
0 эможи
keyboard_arrow_up