Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт 10 дахь хоногтоо үргэлжилж байна
![](https://websites.mn/arslan/assets/images/20150525/vaktsin05091.jpg)
Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын хамралтын мэдээг аймаг, дүүрэг бүрээс өдөр бүр авч нэгтгэж байгаа юм байна. Хамралт 5 дугаар сарын 25-ны байдлаар 264510 (76,1%)-тай явагдаж байна.
ХӨСҮТ-д 811 өвчтөн, 312 сахиур байгаагаас 500 гаруй нь улаанбурханы хүндрэл оноштойгоор эмчлэгдэж, хүлээн авах, яаралтай тусламж, амбулаториор 7 хоногтоо 4804 хүн хандаж үзүүлснээс 788 нь хэвтэж, 200-аад нь хүнд хүндэвтэр байдалтай ачаалал ихтэй байна.
Өнгөрсөн 7 хоногт бүртгэгдсэн 1633 улаанбурхан өвчний сэжигтэй болон батлагдсан тохиолдол бүрт тархвар зүйн тандалт судалгаа, голомтын хавьтагсдын судалгааг хийж, хариу арга хэмжээ авч, аймаг, дүүрэгт мэдээлж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.
Улаанбурхан өвчний өвчлөлийн байдал, авч хэрэгжүүлж байгаа голомтын арга хэмжээ, нэмэлт дархлаажуулалтын явц, хамралтын мэдээ, мэдээллийг өдөр бүр ЭМСЯ-ны шуурхай мэдээллийн төвд хүргүүлж, нийтийн мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд мэдээллэж байна.
УБ-ын төвийн 6 дүүрэг, Ховд, Архангай аймагт нэмэлт дархлаажуулалт хийгдэж буй нэгжүүдэд дэмжлэгт хяналт хийсэн. Дэмжлэгт хяналтаар нэмэлт дархлаажуулалтын явцад илэрсэн алдаа, дутагдалтай үйл ажиллагаанд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна. 5 сарын 23-ны хагас сайн өдөр хотын захын хороололуудад дэмжлэгт хяналт хийж, хамралтын түргэвчилсэн үнэлгээг хийлээ.
УБ хотын алслагдсан болон зорилтот 75 хорооны 220 гаруй сайн дурын идэвхитэн нарт нэмэлт дархлаажуулалтын талаарх мэдээллийг өгч, алслагдсан болон эрсдэлт бүлгийн вакцин хамрагдаагүй хүүхдүүдийн асран хамгаалагч нарт мэдээлэл хүргүүлж, тариулаагүй хүүхдүүдийг олж, дуудах, вакцинд хамруулах ажилд татан оролцуулж байна.
Улаанбурхан өвчин голомтлон гарч буй их дээд сургууль, аймаг дүүрэгт голомтын дархлаажуулалтыг хийх хуваарь, зөвлөгөө зөвлөмжийг өгч ажилласан.
ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар 611 хүн тун, ХААИС-ийн дотуур байрны оюутнуудад 525 хүн тун, Хүмүүнлэгийн их сургуульд 100 хүн тун, Хууль сахиулахын их сургуульд 300 хүн тун, 2-р сургуульд 44 хүн тун, АӨСҮТ-д 75 хүн тун, хил хамгаалах байгууллагад 188 хүн тун УГУ вакциныг хувиарлаж, вакцинжуулсан. Мөн Бамбууш ХХК-ий 50 ажилчдыг сайн дурын үндсэн дээр УГУ вакцинд хамруулсан.
Иргэдэд нэмэлт дархлаажуулалт болон дархлаажуулалттай холбоотой зөвлөгөө зөвлөмжийг 451798 утсаар тогтмол өгч байна.
Улаанбурхан-улаанууд өвчний тандалтын стратегийг шинэчлэн боловсруулж байна.
Вакцины зохистой менежмент үнэлгээнд хамрагдах аймаг, дүүргийн сонголтийг тусгай программын дагуу хийж, үнэлгээний удирдамж, санхүүгийн тооцоог хийж байна.
2015 онд тархвар судлалын заалтаар тарих 5000 хүн тун менингит, 7500 хүн тун галзуугийн эсрэг вакциныг хүлээн авлаа.
Тандалтын судалгааны албанаас тууралтат халдварын 2136 сэжигтэй тохиолдлын мэдээллэх хуудсыг бүртгэн судлаж, дархлаажуулалтын албанд өгсөн байна. Дүүргээр нь авч үзвэл: БЗД-722/676, СХД-411/382, БГД-325/306, СБД-283/267, ЧД-235/212, ХУД-184/176, , Бусад дүүрэг-120/117
Хачигт халдварын улмаас эмнэлэгт хандаж үзүүлсэн – 18 хүнээс, 1 хүн эмнэлэгт хэвтсэн байна. Сүүлийн хоногуудад хачигт хазуулсан гэсэн хүмүүс ирж байгаа тул иргэд хачигт хазуулахаас сэрэмжлээрэй.
ДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны Амбулаториор нийт 422 үйлчлүүлэгч үзлэг шинжилгээнд хамрагдснаас 26 (6.1%) хүнд БЗДХ илэрснийг хяналтанд авч, хавьтал судлал хийгдсэн. (тэмбүү 11, заг хүйтэн 14, трихомониаз 1), найдвартай утсанд хандсан үйлчлүүлэгч 41, үнэгүй эмчилгээнд хамрагдсан үйлчлүүлэгч 22 байна. “Хүчирхийллийн хохирогчдод үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээ, НҮЭМ, ХДХВ/ДОХ-ын СДЗШ” сэдэвт 3 хоногийн сургалт зохион байгуулсан. ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратегийн хэрэгжилтийн үнэлгээний ажлын хэсгийн хурлыг 2 удаа зохион байгуулж, Хүчирхийллийн эсрэг “Нэг цэгийн үйлчилгээ”-ний тушаалын төсөл, ХДХВ/ДОХ, БЗДХ-ын тандалт, бүртгэл мэдээллийн тогтолцоонд хөндлөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагааны удирдамж, хөтөлбөр, төсөл боловсруулж ЭМСЯ-д хүргүүлсэн. Иргэд БЗДХ-аас сэрэмжилж ТҮБ зарчим баримталж, эрсдэлд өртсөн бол яаралтай эмчид хандахыг зөвлөж байна.
Эмэнд тэсвэртэй сүрьеэтэй 36 өвчтөний асуудлыг хэлэлцэж 7 өвчтөнг эмчилгээнд шинээр оруулж, 19 өвчтөний эмчилгээнд явцын дүгнэлт хийж, 10 өвчтөний эмчилгээний үр дүн тооцсон байна. Сүрьеэгийн тархалтын судалгааг 5 аймагт зохион байгуулах нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлаар батлуулан ДЭМБ-д хүргүүлж, хэрэглэгдэх зураасан код, урилга, асуумжийн хуудас зэрэг 7 төрлийн маягт, бичиг баримтыг хэвлүүлсэн. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Ховд аймгийн Жаргалант суманд талбарын ажил хийгдэв. Тус албаны амбулаторид 49 хүн хандаж үзүүлснээс 19-д нь шинээр сүрьеэ өвчин оношлогдлоо. Ойр дотны хүмүүст сүрьеэ өвчин оношлогдсон бол, 2-3 долоо хоног ханиаж байгаа байгаа бол даруй эмнэлэгт хандаж үзүүлээрэй.
АНХААРУУЛГА:
Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт 10 дахь хоногтоо үргэлжилж байна. Та 6 сартайгаас 5 настай хүүхдээ вакцинд хамруулсан уу? Хүүхдээ улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд хамруулснаар цаашид өвчлөх эрсдэлийг бууруулах боломжтой тул, та яараарай.
ЗААВАЛ ДАРХЛААЖУУЛААРАЙ.
Вакцин тарих үед шалтгаантай байсан болон хоцорсон хүүхдүүдийг нөхөн вакцинжуулж, товлосон насны хүүхдүүдийг бүрэн хамруулах ажил үргэлжилнэ.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)