Улаанбурханы эсрэг вакцинжуулалт өнөөдөр дуусна

2015 оны 5 сарын 25

Улаанбурхан өвчин энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлэн гарсаар дэгдэлтийн байдалтай болж Улаанбаатар хот, орон нутгийн 14 аймагт бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 388 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Цаашид өвчний гаралтыг бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээний хүрээнд уг өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж, 6 сартайгаас 5 насны бүх хүүхдийг хамруулахаар бэлтгэл ажлууд хийгдэж байна.

Өвчний тархалт улам нэмэгдэж бага насны хүүхдүүд гэлтгүй Их, дээд сургуулийн хүүхдүүд олноор өвчлөж байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22172
0 эможи
keyboard_arrow_up