Ширээний дасгал сургуулилт зохион байгууллаа

2015 оны 5 сарын 22

Өнөөдөр Шуурхай удирдлагын төвд "Хоолны хордлогот халдвар, эрсдлийн үеийн харилцаа холбоо"-ны талаар ширээний дасгал, сургуулилт болж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, ЭМСЯ, МХЕГ, ХӨСҮТ, НЭМХ, НМХГ-ын удирдах ажилтан, мэргэжилтнүүд оролцлоо.

Дасгал сургуулилтын үед Эрүүл мэндийн сайдын 185 тоот тушаалын шинэчилсэн хувилбарыг туршиж, шинэчлэх талаар ярилцлаа. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх мэргэжилтэн Peter болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтан Д.Энхмаа нар ажиглагчаар оролцлоо.

Ажиглагчид дасгал сургуулилт болон Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг хангалттай сайн гэж үнэллээ. Мөн Шуурхай удирдлагын төвийн өнөөдрийн хуралд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх мэргэжилтэн Peter болон ХӨСҮТ, МХЕГ, НМХГ, НЭМХ-ийн мэргэжилтнүүд оролцлоо. Зөвлөх мэргэжилтэн Шуурхай удирдлагын төвийн тайван цагийн үйл ажиллагаа сайн тогтворжсоныг тэмдэглэн хэлж, цаашид тохиолдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх талаар зөвлөмжөө өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22133
0 эможи
keyboard_arrow_up