Улаанбурхны дэгдэлт нэмэгдсээр байна

2015 оны 5 сарын 12

 Улаанбурханы дэгдэлт үргэлжилж байна. Сэжигтэй тохиолдол 4631, лабораториор батлагдсан 464, ХӨСҮТ-д 527 өвчтөн уланбурхан гэсэн оноштой хэвтэн эмчлүүлж байна. Сүүлийн 1-2 хоногт бага насны хүүхдийн дуудлага, хэвтэлт арай цөөрөх хандлагатай байна. Их дээд сургуулийн оюутнууд дунд өвчлөл бүртгэгдэж байна. Судалж үзэхэд нийслэлд оюуны 45 байранд 15,000 орчим оюутан амьдардаг юм байна. Одоогийн байдлаар өвчлөл гарсан байрнуудын 3000 гаруй оюутанг улаанбурханы вакцинаар дархлаажуулаад байгаа бөгөөд вакцинжуулалт үргэлжилж байна. Улсын хэмжээний 6 сартайгаас 5 насны хүүхдийг улаанбурханы нэмэлт дархлаажуулал хийх ажлын бэлтгэл төлөвлөсөний дагуу явагдаж байна. Бүх аймаг, дүүрэгт уг нэмэлт дархлаажуулалтын бичил төлөвлөлт, зураглал гарч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинетийн эмч мэрэгжилтнүүдийн сургалт зохион байгуулагдаж, вакциныг орон нутагт тээвэрлэн хүргэж, суурин болон явуулын дархлаажуулалтын багууд зохион байгуулагдаж, замын маршрут, ажиллах хүн, унаа машин, бензин шатахууныг тооцон бэтгэх арга хэмжээ авч байна. Үүний зэрэгцээ олон нийтэд зар мэдээлэл хүргэх, зарлал, ваннар, зурагт хуудас, санамж, гарын авлага хүргэх, бүртгэл мэдээлэл, таригдсан хүүхдийн хуруун дээр тэмдэглэгээ хийх мэтээр бэлтгэл ханган ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21772
0 эможи
keyboard_arrow_up