Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөлгөөн энэ сарын 19-нд болно

2015 оны 5 сарын 08

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлийн өрхийн эмч нарын зөвлөлгөөн зохион байгуулах тухай” А/393 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах зорилгоор “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөлгөөнийг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулна.

Зөвлөлгөөний арга хэмжээнүүдийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган, холбогдох байгууллагуудтай хамтран чанарын өндөр түвшинд зохион байгуулж, сурталчилж ажиллахыг Эрүүл мэндийн газарт, зөвлөлгөөний үйл ажиллагаанд шаардлагатай 7 сая 544 мянган  төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг үр дүнгээр тооцон урамшуулдаг тогтолцоог бий болгох” зардлаас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгалаа.

Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21656
0 эможи
keyboard_arrow_up