Улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт хийнэ

2015 оны 5 сарын 08

Гуравдугаар сарын 18-ны өдрөөс гарч эхэлсэн улаанбурхан өвчин дэгдэлтийн байдалтай болж Улаанбаатар хот, Завхан, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Төв, Өвөрхангай, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймагт бүртгэгдэж,таван аймагт мэдээлэгдээд байна.

Өнөөдрийн байдлаар 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 388 нь улаанбурхан өвчин болох нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Өвчний гаралтыг бууруулах, хязгаарлахын тулд энэ сарын 15-25-ны хооронд нэмэлт дархлаажуулалтыг улсын хэмжээнд явуулж, 6 сартайгаас 5 насны бүх хүүхдийг хамруулахаар бэлтгэж байна.

Нэмэлт дархлаажуулалт зохион байгуулах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага, эмч нарт зориулсан сургалтыг  ЭМСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, ХӨСҮТ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж эхэллээ. Сургалтанд хамрагдсан хүмүүс тухайн орон нутагтаа очин вакцин гардаж хийх эмч, сувилагч нарт сургалт явуулах юм. Нэмэлт дархлаажуулалтын үеэр аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын болон эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагчид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэн хамтран  ажиллана.   

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21651
0 эможи
keyboard_arrow_up