15-наас улаанбурхан өвчний эсрэг нэмэлт викцинжуулалт хийнэ
2015 оны 5 сарын 08
Сүүлийн саруудад улаанбурхан өвчний дэгдэлт эрс нэмэгджээ. ХӨСҮТ-ийн сургалт, хэвлэл мэдээллийн албаны мэдээлж буйгаар одоогоор 3000 гаруй хүн улаанбурхан өвчнөөр өвчилжээ. Эдгээрийн 80 хувь нь хүүхэд, үлдсэн 20 хувь нь том хүн юм байна. ХӨСҮТ-д одоогоор тус эмнэлэгт 500 гаруй өвчтөн улаанбурханы улмаас хэвтэн эмчлүүлж байна.
Тэгвэл Засгийн газраас энэ өвчнийг эмчлэхэд 500 сая төгрөгийг олгоод байгаа юм. Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж буйгаар багадаа вакцин хийлгээгүй хүүхдүүд улаанбурханаар өвчлөх нь их байгаа аж. Тиймээс энэ сарын 15-наас улаанбурхан өвчний эсрэг нэмэлт викцинжуулалтын аяныг эхлүүлэхээр болжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21634
0 эможи