ХӨСҮТ-ийнхөн мод тарилаа
2015 оны 5 сарын 06
ХӨСҮТ болон Монголын Сүрьеэтэй Тэмцэх Нийгэмлэгийн хамтарсан Сүрьеэгийн судалгааны багийнхны санаачлагаар 2015 оны тавдугаар сарын 4-ний өдөр, ХӨСҮТ-ийн хашаанд 2175 квм талбайд 1740 ширхэг шар хуас, 250 хайлаас, 50 улиас, 40 монос, нийт 2080 мод бут сөөг тарилаа. Энэхүү үйл ажиллагааг Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн, Чинаагийн Галсан сан, MICA Mongol ТББ-ын хамтран хэрэгжүүлж байгаа “Ногоон хашаа” төсөл ивээн тэтгэж байгаа юм. ХӨСҮТ-ийн хамт олон эдгээр байгууллага хамт олны итгэлийг дааж, тарьсан бүх мод, бутаа арчлан тордож ургуулан, ЕКО хөгжлийг дэмжигч хамт олон болохоор ажиллаж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
21518
0 эможи