Эрүүл мэндийн салбарынхан спортоор өрсөлдөв

2015 оны 5 сарын 04

Эрүүл мэндийн салбарынханы дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагдсаар ирсэн Эрүүл мэнд, спортын сайдын нэрэмжит тэмцээн энэ амралтын өдрүүдэд амжилттай болж, эмч эмнэлгийн ажилтнууд спортын дөрвөн төрлөөр өрсөлдөн хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.

Энэ жилийн спортын тэмцээн нь түүхт 90 жилийн  ойгоо тэмдэглэж буй  улсын нэгдүгээр төв эмнэлгийн нэрэмжит болон зохион байгуулагдснаараа онцлог байлаа. Энэхүү спортын тэмцээнд салбарын нийт харьяа 22 байгууллагын 800 гаруй баг тамирчид оролцож сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар гэсэн спортын 4 төрлөөр өрсөлдөж шилжин явах цомын эзнээ тодруулсан юм.

Ийнхүү тэмцээний нийлбэр дүнгээр гуравдугаар байранд  Хавдар судлалын үндэсний төвийн баг тамирчид, хоёрдугаар байранд Нийслэлийн эрүүл мэндийн газрын баг тамирчид, тэргүүн байрыг улсын нэгдүгээр төв эмнэлгийн баг тамирчид тус тус эзэлж,  Эрүүл мэнд спортын сайдын нэрэмжит шилжин явах цомын эзнээр шалгарлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21428
0 эможи
keyboard_arrow_up