Магадлан итгэмжлэлд бэлтгэх цахим сургалт болов
Эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийг магадлан итгэмжлэлд бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх, мэдээлэл арга зүйгээр хангах, зорилгоор салбарын яамнаас цахим сургалтыг явуулсан байна
Сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын тусламж үйлчилгээний чанар, магадлан итгэмжлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнууд, эрүүл мэндийн байгууллагуудын чанарын албаны дарга, менежерүүд зэрэг 450 гаруй мэргэжилтнүүд хамрагджээ.
Энэхүү сургалтаар эрүүл мэндийн газруудын удирдах ажилтан, мэргэжилтнүүд магадлан итгэмжлэх үйл ажиллагаанд мөрдөгдөж буй эрх зүйн баримт бичгүүд болон холбогдох мэдээллээр хангагдаж, магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтүүдээр үнэлгээ хийх аргачлалыг эзэмшиж, тусламж үйлчилгээний чанарын хөгжлийн хөтөлбөр боловсруулах арга зүйгээр хангагдсан байна.