Элгээ хайрлах мэдлэгийг олон нийтэд түгээнэ

2015 оны 4 сарын 23

Өнөөдөр Монгол Улсад хепатитийн вирусийн халдвартай 400 мянган хүн байна.

Манай улсын зуун мянган эрэгтэй хүн тутмын 121, зуун мянган эмэгтэй хүн тутмын 87 нь элэгний анхдагч өмөн буюу хорт хавдраар өвчилсөн статистик мэдээлэл байна.

Үүнээс үзэхэд эрэгтэйчүүдийн дундах элэгний хорт хавдрын өвчлөл дэлхийн дундаж түвшнээс зургаа дахин, эмэгтэйчүүдийнх 13 дахин их байна.

 

Элэгний хорт хавдрын өвчлөл ийнхүү өндөр байгаа нь “В” ба “C” хепатитын архаг халдвар өндөр байгаатай шууд холбоотой юм.

Эрүүл мэнд, спортын яамнаас вирүст хепатиттай тэмцэх “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг угтаж, хүн амд вирүст хепатит өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх талаарх мэдээлэл хүргэх, мэдлэг, хандлагыг сайжруулах эмчилгээний үр дүнг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Элгээ хайрлая” арга хэмжээг зохион байгуулж байгаагаа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

Энэ хүрээнд Эрүүл мэнд спортын яам, Монголын элэгний эмч нарын нийгэмлэг, “Оном сан” хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Элгээ хайрлая” сэдэвт зохион бичлэг, гар зургийн уралдаан, нийт хүн амын дунд “Элгээ хайрлая” сэдвээр зурагт хуудас, гэрэл зургийн уралдаан, сэтгүүлч, нийтлэлч, зохиолчдын дунд нийтлэл, богино өгүүллэгийн уралдаан, мэргэжлийн видео студи, телевизийн уран бүтээлчдийн дунд сурталчилгааны “анимейшн” хийх уралдааныг тус тус зарлалаа.

Шагналын сан нь 10 сая төгрөг бөгөөд, уралдаанд ирүүлсэн бүх бүтээл нь “Элгээ хайрлая” арга хэмжээний материал болох аж.

alt

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
21042
0 эможи
keyboard_arrow_up