ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчин:
4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1774 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 291 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Одоо ХӨСҮТ-д нийт 286 хүн эмчлэгдэж байгаагаас 69 өвчтөн шинээр хэвтэж, 26 хүн эмнэлгээс гарч, 72өвчтөний биеийн байдал хүндэвтэр,үүнээс14 өвчтөн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Архины хордлого:
4 дүгээр сарын 15-аас 21-нд нийт 482 хүн архины хордлогын улмаас эмнэлэгт хандсан байна.
Эх сурвалж: НЭМГ
Орны ачаалал:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 73890 хүн хамрагдсанаас 4.9% (3650) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна.
Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.4%-иар буурсан бөгөөд нийт өвчлөгсөдийн 81.56%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1320 дуудлага ирүүлсний 497 тохиолдол буюу 37.7% нь ТТТӨ гэж оношилогдсон байна.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
4 дүгээр сарын 15-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25826 хүн өвчилж, 10704хүн (41.4%) нас барсан байна. 4дүгээр сарын 08-аас хойш нийт 37 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 28, Сьерра-Леонд 21 тохиолдол, Либерит сүүлийн 6 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.