Төлөвлөлт ба хяналтын үндэсний уулзалт боллоо
Монгол Улсад 2006 оноос хойш хэрэгжиж буй “Шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний тэмцэх сэргийлэх төлөвлөгөө”-ний хэрэгжилтэд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх мэргэжилтнүүд үнэлгээ хийхээр 2015 оны 4 дүгээр сарын 20-ноос 24-ний хооронд ажиллаж байна.
4 дүгээр сарын 20-нд ЭМСЯ, ХХААЯ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн удирдах ажилтнууд мэргэжилтнүүд оролцсон хурлыг зохион байгуулж, үнэлгээний зорилгыг танилцууллаа.
Өнөөдөр буюу 2015 оны 04 дүгээр сарын 21-нд Шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний төлөвлөгөөний хэрэгжилтийн үнэлгээний нэгдсэн уулзалтыг ЭМСЯ-ны Б зааланд зохион байгууллаа. Энэ удаагийн уулзалтад ЭМСЯ, ХХААЯ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМХ, мал эмнэлгийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүд оролцож байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)