ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.21/

2015 оны 4 сарын 21

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчин:

4 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын7 дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1698 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 291 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хордлогын мэдээ:

4 дүгээр сарын 13-аас 19-нд нийт 16 хүн хандсаны 5 нь эмийн, 2 нь химийн, 7 нь угаарын хийн, 2 нь онош тодруулах зорилгоор ханджээ.

Эх сурвалж: ХЯТТ

Ой хээрийн түймэр:

Дорнод аймгийн Дашбалбар, Баян-Уул, Хэнтий аймгийн Баян-Овоо,Баян-Адарга, Архангай аймгийн Цэнхэр сумдын нутагт үүссэн ой хээрийн түймрийг унтрааж, Дорнодын Баян-Уул, Дашбалбар сумдад гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. 2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 90 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Иргэд ТА бүхэнд дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Үүнд:

1. Түймэрт өртсөн орчны хөрс бууцтай харьцахдаа амны хаалт, хормогч, бээлий хэрэглэх;

2. Дутуу шатсан эсвэл шатсан малын сэг зэм, үлдэгдлийг зайлуулах, булах, дараа нь гараа халдваргүйтгэх.

3. Дутуу шатсан малын үлдэгдэл, түүхий эдийг хэрэглэхгүй байх;

4. Угаарын хийн хордлогоос сэргийлж, давхар шүүлтүүртэй зориулалтын маск зүүх.

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

4 дүгээр сарын 15-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25826 хүн өвчилж, 10704хүн (41.4%) нас барсан байна. 4дүгээр сарын 08-аас хойш нийт 37 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 28, Сьерра-Леонд 21 тохиолдол, Либерит сүүлийн 6 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20914
0 эможи
keyboard_arrow_up