"Улаан бурхан" сэрэмжлүүлэг
Улаанбурхан нь бүх дэлхийд тархсан өвөл хаврын улиралд ихэсдэг 8-10 жилийн үечлэлтэй амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан уг өвчлөл нь ихэсч байгааг ард иргэд анхааралдаа авна уу.
Улаанбурхан өвчнөөр өвчлөөгүй ямарч насны хүн өвчилдөг ба улаанбурхнаар өвчилсөн юмуу дархлаажуулсан эхээс төрсөн хүүхэд эхээс тархлаа авсан байдаг учираас эхний 3 сардаа өвчинөөр өвчлөхгүй байж байгаад 6-10 дахь сараас дархлаа суларч өвчлөх боломжтой болдог. Улаанбурханаар өвчилсөний дараа юмуу вакцин хийлэгсэн нөхцөлд насан туршийн дархлаа тогтоно.
Улаанбурхан өвчний нууц үе : дунджаар 9-11 хоног халдвар авснаас хойш анхны шинж илрэх хугацаа
Шинж тэмдэг: өвчин цочмог байдлаар өндөр халуурч бие сулрах цочромтгой ууртай болох,уйлагнах, толгой өвдөх шинжээр эхлэж нус гоожих хоолой сөөх олон удаа хуцуулж ханиалгах нүд улайж, нуухдах нулимас гоожих, гэрлээс гялбах зэрэг шинжүүд илэрч өвчний 1 дахь хоногийн сүүлч 2 дахь хоногт бага арааны харалдаа завьжинд шар будааны чинээ цайвар шаргал өнгөтэй толбон тууралт гардаг. Энэ тууралт өөр өвчний үед гардагүй. Энэ тууралт 2-3 хоног ажиглаад арьсаар тууралт гарч эхэлмэгц арилна.
Улаанбурхан өвчний тууралтын онцлог нь: Дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чигэлсэн байх ба чихний араас эхлэн эхний өдөр нүүр хүзүү цээжний дээд хэсгээр 2 дахь өдөр их биеэр 3 дахь өдөр мөчөөр том толбон гүвдрүүт тууралт гарах ба энэ үед тууралт дээрээсээ доошоо бүдгэрч хогжруут гуужилт бүхий хүрэн өнгийн нөсөө болно. Өвчний эхний үед вирусийн хатгаа хожуу үед нь нянгийн гаралтай уушигны хатгаа зүрх судасны талаас судасны цохилт цөөрч зүрхний авиа бүдгэрэх шинж гарч, дунд чихний үрэвсэл ам гэмтэх төвөнхийн үрэвсэл хоолойн хуурамч бачуурал менингоэнцефалит бүдүүн гэдсний үрэвсэл зэргээр хүндэрч амь насаа алдаж болдог. Иймээс улаанбурханаар өвчлөхгүйн тулд Улаанбурханы эсрэг дархлаажуулалтанд хамруулж болно.