ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.04.11/
МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчин:
4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын7 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчний 1093 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 236 тохиолдол (22%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Мал, амьтны галзуу өвчин:
Булган аймгийн Орхон сум, Говь-Алтай аймгийн Халиун, Дарив, Увс аймгийн Зүүнговь сумдад 5 мал (3 үхэр, 2 тэмээ) галзуурсан байна. Онош лабораторийн шинжилгээгээр батлагдсан бөгөөд 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоосон байна.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
4 дүгээр сарын 08-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25550 хүн өвчилж, 10587хүн (41%) нас барсан байна. 4 дүгээр сарын 01-ээс хойш нийт 30 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 21 тохиолдол, Либерит сүүлийн 5 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)