”Эрүүл мэндийн нэгдсэн экспо - 2014” үзэсгэлэн нээлтээ хийнэ
![](https://websites.mn/arslan/assets/images/20140425/02dd27c098506536big_500x500.jpg)
”Эрүүл мэндийн нэгдсэн экспо - 2014” үзэсгэлэн өнөөдөр 12.00 цагт МҮХАҮТ-д нээлтээ хийнэ. МҮХАҮТ-ын дэргэдэх Эрүүл мэндийн салбарын зөвлөл, Үзэсгэлэн яармагийн газар, ”Монгол эм импекс концерн” ХХК хамтран “Эрүүл мэндийн нэгдсэн экспо-2014” сэдэвт үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Үзэсгэлэнд Монголд нэртэй хувийн эмнэлгүүд, эрүүл мэндийн тоног төхөөрөмж импортлогчид, эм үйлдвэрлэгчид, эм ханган нийлүүлэх байгууллагууд, гоо сайхны бүтээгдэхүүн-үйлчилгээ үзүүлэгчид, мэргэжлийн зөвлөгөө өгөх болон чийрэгжүүлэх төвүүд, бусад холбогдох байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээг гурван өдөр сурталчлан оролцох аж. Тус үзэсгэлэн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 25-27-нд зохион байгуулагдана.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)