Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа цахим хурал хийлээ

2015 оны 4 сарын 10

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа, холбогдох асуудал хариуцсан газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцсон видео хурлыг “Хүүхдийн эндэгдэл”, “Улаанбурхан өвчний дэгдэлтийн өнөөгийн байдал” сэдвээр байгууллаа. Хуралд 21 аймгийн ЭМГ, НЭ, ЭМХТ, ЭХЭМҮТ-ийн удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо. 2015 оны эхний 3 сард бүртгэгдсэн хүүхдийн эндэгдэл, улаанбурхан өвчний өнөөгийн байдал, тархвар судлалын онцлог, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Видео хурлын үеэр Дэд сайд Д.Атармаа хүүхдийн эндэгдэл өндөр бүртгэгдээд байгаа аймгуудаас хүүхдийн эндэгдлийг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тодруулга хийж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр мэргэжил аргазүйн зөвлөгөө өглөө. Мөн улаанбурхан өвчний хариу арга хэмжээ, Олон улсын байгууллагаас хүссэн тусламж, дэмжлэгийн талаар нэмэлт мэдээллүүдийг хийлээ.

Тэрээр хүүхдийн эндэгдэл өндөртэй баруун бүсийн аймгуудын хүүхдийн эмч нарыг хамруулсан бүсчилсэн сургалтыг Завхан аймагт зохион байгуулах, Улаанбурхан өвчний талаар эмч мэргэжилтнүүдэд зориулсан сургалт хийх, тандалт судалгааг өргөжүүлэх, эмч мэргэжилтнүүдээ Улаанбурхан өвчнөөс сэргийлж, дархлаажуулалтад хамруулах, Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтын 10 хоногийн бэлтгэл ажлыг хангах, ЭМГ, НЭ-ийн дарга, удирдлагуудын ажлын хариуцлагыг сайжруулах чиглэлээр анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20395
0 эможи
keyboard_arrow_up