ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
![](https://websites.mn/arslan/assets/images/20150409/0-_aaaalogo_shine.jpg)
МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчин:
4 дүгээр сарын 08-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уулаймагт Улаанбурхан өвчний 857 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 199 тохиолдол (23%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Осол, гэмтэл
4 дүгээр сарын 1-ээс 7-нд нийт 1642 хүн хандсан байна.61.4%-ийг эрэгтэйчүүд, 25.4%-ийг 0-15 насны хүүхэд, 9.7% нь хэвтэн эмчлэгдэж, 0.1% нь нас баржээ. Энэ нь өмнөх долоо хоногоос 71 хүн (4.3%)-иар буурсан байна.
Эх сурвалж: ГССҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
4 дүгээр сарын 08-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25550 хүн өвчилж, 10587хүн (41%) нас барсан байна. 4дүгээр сарын 01-ээс хойш нийт 30 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 21 тохиолдол, Либерит сүүлийн 5 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)