ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 4 сарын 08

МОНГОЛ УЛСАД: 

Улаанбурхан өвчин: 

4 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уулаймагт Улаанбурхан өвчний 742 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 152 тохиолдол (20%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Хоолны хордлого: 

2015 оны 04-р сарын 7-ны өдрийн 14:00 цагт БГД-ийн “Хүрээ тулга” бүрэн дунд сургуулийн хүүхдүүдийн дунд хордлого бүртгэгдсэн талаар мэдээлсэн байна. 160 хүүхэд, 9 багш ажилчдыг асуумж судалгаанд хамруулсан ба 69 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг(бөөлжих, дотор муухайрах, гэдэс базлах, суулгах, ам цангах, хөлрөхзэрэг) илэрч, 3 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. 53 хүнээс лабораторийн шинжилгээнд сорьц цуглуулж, лабораторийн шинжилгээ болон тархварзүйн судалгаа үргэлжилж байна.

 

alt

Эх сурвалж: ХӨСҮТ

Архины хордлого: 

3 дугаар сарын 31-ээс Нийслэлийн эмнэлгүүдэд нийт 367 хүн хандаж, 29 хүн хэвтсэн эмчлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 9 хүнээр буурсан байна.

Эх сурвалж: НЭМГ

ДЭЛХИЙ ДАХИНД 

Эбола вируст халдвар, дэлхий дахинд: 

4 дүгээр сарын 01-ний өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 25244 хүн өвчилж, 10494 хүн (41.5%) нас барсан байна. 3дугаар сарын 25-аас хойш нийт 82 лабораториор батлагдсан тохиолдол, Гвинейд 57, Сьерра-Леонд 25 тохиолдол нэмэгдсэн бол Либерит сүүлийн 4 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: ДЭМБ

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20276
0 эможи
keyboard_arrow_up