“Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” нь сэдэвт сургалт болж байна

2015 оны 4 сарын 07

Манай улсын эдийн засаг 1990-ээд онд зах зээлийн харилцаанд шилжих үеэс эхлэн дотоодын үйлдвэрлэлээс гадна гадаадын олон орноос эмийн бүтээгдэхүүнийг 80 хувь нь импортоор, 20 хувь нь дотоодын үйлдвэрлэлээр хангагдах болсон ба үүнийг даган хүн амын хэрэглээ ихэссээр байна. Энэ нь нэг талаас сайн мэт боловч нөгөө талаас эмийн зохисгүй хэрэглээ маш их болж ард түмэн онцын шаардлагагүй тохиолдолд ч эмийн бүтээгдэхүүнийг хоол унд шиг хэрэглэдэг болсон нь мэргэжлийн хүмүүсийн хувьд анхаарал татсан асуудуудлын нэг болоод байна. Дэлхий дахины анагаах ухаан, эмнэл зүйн практикт эм зүйн мэргэжилтний оролцоо өргөжиж, аливаа өвчнийг эмчлэх эмчилгээний тактик боловсруулах, эмийг зөв сонгох, эмчилгээний явцад хяналт тавих, өвчтөнд эмийн зохистой хэрэглээний талаар зөвлөгөө өгөх зэрэг эмнэлэгийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох тэдний үүрэг хариуцлага өндөржиж байна.

Иймд өнөө үед эм зүйч мэргэжилтэнүүд нь эрүүл мэндийн салбарт өвчнийг оношлох, эмчлэх, эмчилгээний үр дүнг сайжруулах, хүндрэлээс сэргийлэх улмаар өвчтөний эрүүл мэнд болон амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө ажилладаг эмч, эмнэлэгийн мэргэжилтнүүдийн багийн нэгэн чухал гишүүн болсон билээ. Тиймээс эм зүйч нарын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх, ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахын тулд “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” үндэсний сургагч багшийг бэлтгэх шаардлагатай байна.

Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хүрээнд ЭМСЯ, “Эм холбоо”, АШУҮИС хамтран “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” үндэсний сургагч багш бэлтгэн цаашид ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахын тулд эмийн зохистой хэрэглээний талаар эрүүл мэндийн байгууллагууд, эм ханган нийлүүлэх байгууллагууд, эмийн компаниудын эмч төлөөлөгчийн газар, эмийн санд ажиллаж буй эмийн мэргэжилтнүүдэд зориулан богино хугацааны мэргэшил дээшлүүлэх сургалтыг 2015 оны 4 дүгээр сарын 6-7 өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20193
0 эможи
keyboard_arrow_up