ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.03.31/
МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчний мэдээ:
3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүрэг, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчний 299 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 93 тохиолдол (31.1%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын амбулаторийн үзлэгт 85041 хүн хамрагдсанаас 4192 хүн буюу (4.9%)томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 1%-иар буурсан үзүүлэлттэй байна. Томуу, томуу төст өвчин Багахангай дүүрэгт 0.2%-иар өсч, бусад дүүрэгт буурчээ. Нийт өвчлөгсөдийн 77.6%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1518 дуудлага ирүүлсний 587 тохиолдол буюу 38.7% нь ТТТӨ гэж оношилогдсон байна.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
3 дугаар сарын 25-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24973 хүн өвчилж, 10375хүн (41.5%) нас барсан байна. 3дугаар сарын 18-аас хойш 73 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь 2015 он гарсаар хамгийн цөөн тохиолдол ажээ. Гвинейд 45, Сьерра-Леонд 33 тохиолдол нэмэгдсэн бол Либерит сүүлийн 3 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ