Өнөөдөр “Олон улсын эмч нарын өдөр”

2015 оны 3 сарын 30

Эмнэлгүүд нэг л баярын уур амьсгалтай байна. УКТЭ, ГССҮТ-ийн эмч нар хөл хөдөлгөөнд оржээ. Авьяастай зарим нь ажлаасаа түр чөлөөлөгджээ.

Учрыг лавлавал, “Дэлхийн эмч нарын өдөр” тохиож байгаа болохоор салбарын сайчуудыг шалгаруулах спортын олон төрлийн уралдаан орон даяар болж байгаа юм байна. Байгууллагынхаа нэр төрийн төлөө тэнд тоглож байгаа аж.Эмчлэгч эмч нар ч сайхан зантай байгаа нь өвчтөнүүдэд ганц удаа боловч “сюрприз” болж буй бололтой. Жижүүрээс бууж байгаа эмч нарын нүүр бага зэрэг туяарсныг эс тооцвол эмчлэгч эмч нар баяраа энгийнээр тэмдэглэж байна. Өвчтөнүүд харин ойр зуурын чихэр, печень барин гүйлдэж байгаа харагдав.

1971 онд Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын санаачлагаар жил бүрийн аравдугаар сарын эхний даваа гаригийг Дэлхийн /Олон улсын/ эмч нарын өдөр болгосон юм байна. Тиймээс өнөөдөр яг чухам ямар баяр гэдгийг нь сайн ойлгосонгүй ч эрүүл мэндийн салбарын бүх ажиллагсдад баярын мэнд хүргэе.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19851
0 эможи
keyboard_arrow_up