“GMP хяналтын чанарын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалт боллоо
Дотоодын эмийн үйлдвэрүүдэд GMP нэвтрүүлэхэд эмийн хяналт шалгалтын чанар, үр нөлөөг сайжруулах зорилгоор эмийн хяналтын үйл ажиллагаанд чанарын тогтолцоог бэхжүүлэх сургалтыг өнөөдөр явууллаа.
Сургалтаар эм, биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч нарын үйл ажиллагаанд чанарын тогтолцоо нэвтрүүлэх ач холбогдол, чанарын тогтолцооны суурь асуудлууд, үндсэн зарчим, шаардлагын талаар мэдлэг олгож, эмийн хяналтын чанарын тогтолцоонд хэрхэн ашиглах талаарх ойлголтыг холбогдох мэргэжилтнүүдэд өглөө.
Үндэсний эмийн үйлдвэрийн GMP хэрэгжилтийн түвшинг сайжруулах шаардлага хангасан эм үйлдвэрлэгчдэд GMP батламж олгох үйл ажиллагаанд эмийн үйлдвэрүүдийн хүчин чармайлтаас гадна GMP-г албадан хэрэгжүүлэх үүрэг бүхий МХЕГ-ын хяналтын чанарын тогтолцооны үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой юм.
АХБ-аас Монгол улсын Эрүүл Мэнд Спортын яамтай хамтран хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4 төслийн “Эмийн аюулгүй байдлын дэглэмийг бэхжүүлэх” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд дотоодын эмийн үйлдвэрүүдэд Эм үйлдвэрлэлийн зохистой дадал хэрэгжилтийг хангах зорилгоор үндэсний стандартыг олон улсын түвшинд хүргэн шинэчлэн боловсруулсан байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)