ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
МОНГОЛ УЛСАД:
Улаанбурхан өвчний мэдээ:
3 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын 5 дүүрэгт өвчний сэжигтэй 241 тохиолдол бүртгэгдсэнээc 67 тохиолдол (27.8%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
3 дугаар сарын 25-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24973 хүн өвчилж, 10375хүн (41.5%) нас барсан байна. 3дугаар сарын 18-аас хойш 73 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдсэн нь 2015 он гарсаар хамгийн цөөн тохиолдол ажээ. Гвинейд 45, Сьерра-Леонд 33 тохиолдол нэмэгдсэн бол Либерит сүүлийн 3 долоо хоногт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эх сурвалж: ДЭМБ
Бага хоруу чанартай шувууны томуу, Нидерланд улсад:
Тус улсын FRIESLAND хотод бага хоруу чанартай шувууны томуугийн H7 вирусээр 22273 шувуу өвчилсөн байсныг устгасан байна.
Эх сурвалж: ДАЭМБ









