“Биеийн тамир, спортын салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөний тайлан

2015 оны 3 сарын 30

“Биеийн тамир, спортын салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт удирдах ажилтны зөвлөгөөний тайлан Шийдлийн Засгийн газрын бүтцэд Эрүүл мэнд, спортын яам байгуулагдан анхны Биеийн тамир, спортын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд УИХ, Засгийн газрын гишүүд, Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд, аймаг, нийслэлийн Биеийн тамир, спортын газруудын удирдлагууд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, мэргэжилтэн нийт 80 гаруй төлөөлөгч оролцож Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг,Биеийн тамир, спортын салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөлдлөө.

Зөвлөгөөнд Эрүүл мэнд, спортын дэд сайд, яамны газар, хэлтсийн дарга нар Биеийн тамир, спортын салбарын хөгжлийн чиг хандлагын талаар илтгэж тавьж, биеийн тамир спортын бүх шатны төрийн байгууллагуудад хандан зөвлөмж гаргалаа.

Үүнд:

1.Хүн амд үзүүлэх нийтийн биеийн тамир, спортын ажил, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс-Ухаалаг төр лүү” санаачилгын хүрээнд төр, төрийн бус байгууллага, салбар дундын хамтын ажиллагааг идэвхжүүлэх. Спортын холбоодын салбар холбоодоор төрийн ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх, санхүүжилт өгөх эрх зүйн орчныг журмаар зохицуулах,

2.НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас зохион байгуулсан Дэлхийн спортын сайд нарын зөвлөгөөнөөс гаргасан “Берлиний тунхаглал”, Олон улсын Олимпийн хорооноос санаачлан хэрэгжүүлж буй “Спорт бүхний төлөө” зарчмыг бодлогын баримт бичгүүдэд тусгах,

3.Монгол улсын Олимпийнтүвшинд гаргасан амжилтыг хадгалах, залгамж халааг тасралтгүй бэлтгэх зорилгоор өсвөрийн шигшээ багийн үйл ажиллагааг төрөлжүүлэн тогтмолжуулах, спортын төрөлжсөн анги, сургууль байгуулахыг дэмжиж ажиллах,

4.Спортын барилга байгууламжийн ашиглалтын зардлыг бууруулах, нэмэлт орлогыг бусад үйл ажиллагаанд шилжүүлэн зарцуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх,

Аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газруудыг харьяа орон нутагтаа гурван“ИХ”-ийн аян өрнүүлж, Олон Улсын Олимпийн хорооноос зохион байгуулж байгаа дэлхийн энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг уриаллаа.

-Идэвхтэй Хөдөлгөөн

-Идэвхтэй Хот

-Идэвхтэй Хамтын ажиллагаа

Идэвхтэй Хөдөлгөөн: Хүн бүр идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн өдөр бүр 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийх, 7 хоногт 2-оосдоошгүй удаа спортоор хичээллэх аян өрнүүлэх.

Идэвхтэй Хот: Аймаг, орон нутаг суурин газар бүрт иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх амралт чөлөөт цагийн парк байгуулах, явган аяллын болон дугуйн замыг байгуулах, автомашингүй өдөр, спортын өдөрлөгүүдийг зохион байгуулж хэвших.

Идэвхтэй Хамтын ажиллагаа: Спортын тэмцээн, нийтийн биеийн тамирын арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, хувь хүний оролцоо, хамтын ажиллагааг түшиглэн зохион байгуулах, алдаршуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх.

Зөвлөгөөний үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд аймаг, орон нутгийн байгууллагуудыг манлайлан, биеийн тамир, спортоор хичээллэх ая тухтай, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхэд идэвхи санаачлагатай ажилласан 6 аймгийн засаг даргын тамгын газрыг шалгаруулан “Хүндэт өргөмжлөл” гардууллаа.

Орхон аймаг “Дугуйн зам”

Өмнөговь аймаг “Усан бассейн бүхий спорт цогцолбор”

Архангай аймаг “Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль”

Хэнтий аймаг “Спортын парк”

Баян-Өлгий аймаг “Өлгий-Кап” Олон Улсын Боксын тэмцээн

Улаанбаатар хот “Улаанбаатар Марафон” 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19841
0 эможи
keyboard_arrow_up