Глобаль сангийн Сүрьеэгийн төслийн хүрээнд нээгдсэн өдрийн эмчилгээний цэгүүд

2015 оны 3 сарын 24

Монгол Улсад Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төсөл 2003 оноос хойш хэрэгжиж байна. Төслийн үйл ажиллагааны хүрээнд 2006 оноос Олон эмэнд тэсвэртэй сүрьеэг (ОЭТС) оношлож эмчилж ирсэн ба ХӨСҮТ дээр ОЭТС-г эмчлэх 60 ортой тасаг, мөн Хорихын клиникт 10 ортой тасаг, өвчлөл өндөртэй зарим аймгуудад ОЭТС-ийн тасгийг тус тус нээсэн байна. Мөн төслийн үйл ажиллагааны хүрээнд ОЭТС-ийн өдрийн эмчилгээний цэгийг нээж, зориулалтын байр, тоног төхөөрөмжөөр тохижуулж өгснөөр биеийн байдал харьцангуй хөнгөн өвчтөнүүд өдрийн цагаар сүрьеэгийн үргэлжлэх шатны эмчилгээг хийлгэж байна. Өдрийн эмчилгээний цэгүүд нээгдсэнээр илүү бага зардлаар олон өвчтөнд хүрч ажиллан, тодорхой үр дүнд хүрч байна.

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд ХӨСҮТ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн эмнэлэгүүд, Дархан-уул, Дорнод, Дорноговь, Сэлэнгэ, Орхон, Төв, Өвөрхангай аймгуудын нэгдсэн эмнэлгүүд дээр тус тус өдрийн эмчилгээний цэгийг нийт 92 мянга гаруй ам.долларын санхүүжилт бүхий засвар үйлчилгээ, иж бүрэн тохижилт хийж, тоног төхөөрөмжөөр ханган нээсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19655
0 эможи
keyboard_arrow_up