ОПМ зөвлөх багийн ажлын тайлантай танилцах хэлэлцүүлэг боллоо

2015 оны 3 сарын 24

ЭМСХХ-4 төслийн “Төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, эмнэлгийн удирдах ажилтны чадавхийг бэхжүүлэх, сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг шинэчлэх” 2–р бүрэлдэхүүн болон “Эмийн аюулгүй байдлын дэглэмийг бэхжүүлэх” 3-р бүрэлдэхүүний үйл ажиллагааг ОРМ зөвлөх баг хариуцан 2012-2015 онд хэрэгжүүлж байгаа бөгөөд 2015 оны 5 сард гэрээ дуусгавар болж, үр дүнгээ хүлээлгэн өгөх юм. Иймд ОРМ зөвлөх баг болон төслийн зүгээс зөвлөх багийн ажлын үр дүнгийн биелэлтийн байдлыг тайлагнах, санал зөвлөмжүүдийг цаашид ажил хэрэг болгох чиглэлээр ЭМСЯ-ны холбогдох газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдтэй хамтран хэлэлцэх хэрэгцээ, шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

ОРМ зөвлөх багийн үндэсний зөвлөхүүдийн хийж хэрэгжүүлж буй ажлын үр дүнгийн талаар ЭМСЯ, ЭМХТ-ийн холбогдох холбогдох газар, хэлтсийн удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулсан дараах сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Үүнд:

1. ЭЗБ, эмийн зохицуулалтын үйл ажиллагааг боловсронгүй болгох

2. Дотоодын эмийн үйлдвэрүүдэд GMP хэрэгжүүлэх

3. Эмийн хяналтын лабораторийн үйл ажиллагааг боловсронгүй болгох 

4. Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх, эмийн аюулгүй байдлын мэдээллийг тогтолцоо /фармаковижиланс/-г боловсронгүй болгох

5. Эмийн аюулгүй байдлын засаглалыг бэхжүүлэх 

6. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх, эмнэлгийн удирдах ажилтны чадавхийг бэхжүүлэх

7. Сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг шинэчлэх

Уулзалт хэлэлцүүлгийн үр дүнд суурилан цаашдын ажлын чиглэлийг тодорхойлох, зөвлөх үйлчилгээний үр дүнд бий болсон санал, зөвлөмжийг боловсронгуй болгон, хэрэгжилтийн талаар нэгдмэл ойлголттой болно.  

 

alt

alt

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19621
0 эможи
keyboard_arrow_up