Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 3 сарын 20

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.3.16-2015.03.20/

 

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба: Элэгний эмийг 99 хувийн хөнгөлөлттэй үнээр оруулж ирнэ

Монгол улсын эрүүл мэндийн салбарт хамгийн тулгамдсан асуудал бол элэгний өвчлөл, В,С вирусын асуудал байна. Хүн амын тоотой харьцуулахад элэгний вирус, гепатитийн өвчлөл нийт хүн амын 15 хувийг эзэлж байна.  Тиймээс бид ард иргэдийн дунд газар аваад байгаа элэгний өвчлөл, В,С вирусын асуудал, эмийн чанар хүртээмжийн асуудалд анхаарч ажиллаж байна. Элэгний эмийг бусад орны зах зээл дээр үнэлэгдэж байгаа үнэнээсээ 99 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 940 ам.доллараар бууруулж оруулж ирэхээр болсон /Зууны мэдээ 2015.03.19 №55/

Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Дотрын тасгийн эрхлэгч Ц.Аюурзана: Ходоод өвдсөн үед гол харлаж, цээж хорсдог

Ходоод өвдөг хоёр шалтгаан байдаг. Гадны болон дотоод гэсэн шалтгаантай. Гадныханд архи, тамхи, буруу хоололтоос болж ходоод үрэвсдэг. Харин дотоод гэдэгт нь ямар нэг халдвар аваад ходоодны салстад хеликобактери сууснаас болдог.  Манайхан чинь хуурай хоол гэхээсээ илүү гурилтай шөл гэдэг шүү дээ. Өөртөө шингэц сайтай ямар ч хоол идэж болно. Хамгийн гол нь ямар үед хоолыг хориглох вэ гэвэл өлөн дээрээ тамхи бүү тат. Шарсан, хуурсан хоолыг болж өгвөл идэхгүй байх нь чухал. /Зууны мэдээ 2015.03.19 №55/

МЭМАҮЭХ-ын дарга Б.Мягмар: Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн газарт нь шунаад хувьчлахаар оролдож байна

Монгол улсад эмнэлгийн барилга дутагдалтай байна уу гэхээс илүүдээгүй. Өнгөрсөн хугацаанд хэдэн барилгыг хувьчилсан байдаг.  Үүний уршгаар Сэтгэц мэдрэлийн эмнэлэг  ийм эмгэгтэй хүмүүсээ баштааж шингээж чадахгүйд хүрээд өргөтгөл барьсан.  ХӨСҮТ-д сүрьеэтэй хүмүүс бусад халдварт авчтэй үйлчлүүлэгчтэй хамт хэвтэн эмчлүүлж байна. Хувьчлал тодорхой салбарт байж болно. Гэхдээ эрүүл мэндийн салбарт биш. Энэ салбар төрийн онцгой хамгаалалтад байх ёстой.

/Өнөөдөр 2015.03.16 №63/

Улсын клиникийн төв эмнэлгийн Эртхэн шилжүүлэн төвийн дарга  П.Батчулуун: Бусдаас авсан эрхтнийг хамгаалахын тулд өдөр бүр эм уух шаардлагатай

Хүнээс авсан эрхтнийг нь өөрийнх нь биед дасгах гэж дарангуйлах эм уулгадаг нэг ч өдөр тус эмийг хэрэглэхгүй байж болдоггүй. Яагаад гэвэл шилжүүлэн суулгуулсан эрхтэн ховхорчих гээд байдаг. Тухайн эрхтэн байнга өөр хүнийх гэдэг дохио өгч байдаг учраас эмийг тасалж болохгүй юм. Өөрөөр хэлбэл, байсхийгээд хариу урвал мэдрэгддэг. Хэрэв эмийг нь тасалчихвал шилжүүлэн суулгасан эрхтэн ховхрох аюултай. Нэгэнт ховхорчихвол буцаад эвэнд ордоггүй нарийн түвэгтэй эд шүү дээ. Шилжүүлэн суулгуулсан эрхтнээ ховхруулчихсан хэд хэдэн тохиолдол гарч байсан. Бусдаас авсан эрхтнээ хамгаалж чадахгүй бол тэр хүн дууслаа л гэсэн үг. Хагалгаа хийлгэсэн газрууд өөр өөрийнхөө арга барилаар эмчилгээ хийдэг. Дэлхийн жишгээр эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүнд эхний үед гурван төрлийн эм уулгадаг. Тэгээд эрхтэн нь тухайн хүний биед дасаж эхлэхээр нь нэг болгож эмийн тоог цөөрүүлдэг. Ингээд нэг эмийг насан туршдаа уух шаардлагатай. /emch.mn 2015.03.1?/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19461
0 эможи
keyboard_arrow_up