ДЭМБ-тай хамтарсан хурал зохион байгууллаа
ДЭМБ-ын Ази-Номхон далайн бүсээс хамтран хэрэгжүүлж буй “Шинэ болон сэргэн тархаж буй халдварт өвчний стратеги төлөвлөгөө (APSED-2010)”-ний хэрэгжилтийн ээлжит хурлыг ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс зохион байгууллаа.
Энэхүү хуралд ЭМСЯ, ДЭМБ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМХ, МЭҮГ, МХЕГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, “Монголын талбарын тархвар судлаачдын холбоо” ТТБ-ын төлөөллүүд оролцож, хурлыг НЭМХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Оюунцэцэг нээсэн юм.
Оролцогч талууд өнгөрсөн онд хэрэгжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилт үр дүн, сурсан сургамж, бэрхшээл, цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа. Үүний зэрэгцээ “Монголын талбарын тархвар судлаачдын холбоо” ТТБ-аас “Халдварт өвчний тандалтын тогтолцооны үнэлгээ”, “2014 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн гэдэсний халдварт өвчний тайланд хийсэн сургамж судалгаа, үнэлгээний үр дүн”-гээ хэлэлцүүлэв.
Оролцогчдыг “Монголын талбарын тархвар зүйн хөтөлбөр”, “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын бэлэн байдал”, “Тандалт, лаборатор, зооноз, хариу арга хэмжээ”, “Халдварын сэргийлэлт, хяналт”, “Эрсдлийн харилцаа холбоо” зэрэг үндсэн гол чиглэлүүдээр ирэх онд хэрэгжүүлэх тэргүүлэх үйл ажиллагааны чиглэлээ тодорхойллоо.