“Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний арга зүй ” сэдэвт сургалт боллоо

2015 оны 3 сарын 18

ЭМСЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсээс “Гэрээр үзүүлэх сувилахуйн тусламж, үйлчилгээний арга зүй” сургалтыг Япон улсын ЭМЯ, Китасато их сургууль, Япон-Монголын сувилагчдын нийгэмлэгтэй хамтран зохион байгууллаа. Энэхүү зайны сургалтаар манай улсын сувилагч, эх баригч нарын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх зорилгоор 2008 оноос хойш тасралтгүй зохион байгуулсаар ирсэн байна. Сургалтад давхардсан тоогоор 2000 орчим сувилагч, эх баригчид хамрагдаад байгаа бөгөөд, энэ удаад ЭМСЯ, ЭМХТ, Япон Монгол төв, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл, Төв аймгууд цахимаар холбогдон нийтдээ 500 гаруй сувилагч нар хамрагдлаа. Энэхүү зайны сургалтаар олон байгууллага нэгэн зэрэг холбогдон Япон мэргэжилтнүүдийн илтгэлийг сонсч, хоёр орны мэргэжилтнүүд асуулт тавьж, харилцан туршлагаа хуваалцах боломжтой юм.

Сургалтыг Япон улсын ЭМЯ-ны Сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн, Японы Сувилагчдын нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн Норико Сайто, Китасато их сургуулийн Сувилахуйн сургуулийн захирал К. Шимубури, ЭМСЯ-ыг төлөөлж ЭМБХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Л.Зэндмаа нар нээж үг хэлсэн байна.

alt

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19356
0 эможи
keyboard_arrow_up