ЭХЭМҮТ-д “Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын багц тоног төхөөрөмж” суурилагдлаа

2015 оны 3 сарын 18

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн Газрын “Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төсөл”-өөс “Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслын багц тоног төхөөрөмж” хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.

 Тус арга хэмжээнд Эрүүл мэнд, спортын дэд сайд Д. Атармаа, Эх барих, эмэгтэйчүүдийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэрэгжилтэн Н. Болормаа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч, хатагтай Наоми Хитахара, Нөхөн үржихүйн хөтөлбөрийн ажилтан А.Илиза, Б.Шинэтөгс, ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

НҮБ-ын Хүн амын сан нь 2007 оноос Люксембургийн Засгийн Газрын хамтын ажиллагааны хүрээнд “ Эх, нярайн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг алслагдсан, хүн ам олонтой 12 аймагт амжилттай хэрэгжүүлж, улмаар 2012 оноос төслийн 2-р үе шатанд Монгол Улсын Засгийн Газрын “Зүрх судасны төв, эх, нярайн эрүүл мэнд, цахим эрүүл мэндийн өргөжилт” хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сангийн Улс орныг дэмжих 5 дахь хөтөлбөрийн “НҮЭМ-ийн цогц үйлчилгээний чанарыг эрүүл мэндийн хоёр, гуравдугаар шатлалд сайжруулах” зорилтын хүрээнд 21 аймагт өргөжүүлэн ажиллаж байна.

alt

Төслийн энэ шатанд шинээр 9 аймгийн нэгдсэн эмнэлэг, орон нутгийн 6 эмнэлгийг зайн оношилгооны сүлжээнд холбож, ЭХЭМҮТөв нь мэргэжил, арга зүйн тусламж үзүүлснээр эх, нярайд үзүүлэх тусламжийг хугацаа алдалгүй чанартай хүргэх боломж бүрдээд байна.

Төслийн хүрээнд эх, нярайн тусламж, үйлчилгээг хөдөө, орон нутагт чанартай хүргэхэд зайн оношилгооны сүлжээг бүх аймгуудад өргөжүүлэхийн зэрэгцээ оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, тухайлбал эх, ургийн анагаах ухааныг орчин үеийн түвшинд хөгжүүлэх, ургийн оношилгоо, эх, нярайн өвчлөл, эндэгдлийн тандалтын тогтолцоо нэвтрүүлэх, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, үргүйдлийн орчин үеийн оношилгоо, эмчилгээний нэгжийг байгуулах улсын хэмжээнд лавлагаат тусламжийг бий болгоход техникийн тусламж, дэмжлэг үзүүлсээр ирлээ.

alt

НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн Газрын хамтран хэрэгжүүлж байгаа төслөөс эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ЭХЭМҮТ-д нийт 376 сая төгрөгийн өртөг бүхий эмэгтэйчүүдийн хэвлийн дурангийн мэс заслын багц тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч байна. Энэхүү багц нь олон улсын техникийн болон чанарын өндөр үзүүлэлтийг хангасан “OLYMPUS”, “Karl Storz” фирмүүдийн бүтээгдэхүүнүүд бөгөөд эмэгтэйчүүдийн практикт анх удаа “OLYMPUS” дуран суурилуулж буй анхны тохиолдол гэдгээрээ онцлог үйл явдал болж байна.

Өндөр хөгжилтэй орнуудад эмэгтэйчүүдийн мэс заслын 70-80 хувь нь дурангаар хийгдэж байгаа бөгөөд энэ үзүүлэлт манай улсад дөнгөж 10 хүрэхгүй хувьтай байна. Дээрх орчин үеийн тоног төхөөрөмжийг эмнэл зүйн практикт үр дүнтэй ашигласнаар эмэгтэйчүүдийн мэс заслын чанар, хүртээмж сайжрахаас гадна эмнэлгийн ор хоногийн ашиглалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулах болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19311
0 эможи
keyboard_arrow_up