ЭМН-ын Сувилгааны алба эрдмийн чуулган зохион байгуулав

2014 оны 4 сарын 23

Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сувилгааны албанаас 04-р сарын 21-ны өдөр “Эх, хүүхдийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя” сэдэвт эрдмийн чуулган зохион байгууллаа. Чуулганд ХУД-ын ЭМН, ӨЭМТ-ийн нийт 30 гаруй сувилагч мэргэжилтнүүдийн судалгааны ажлаас 22 илтгэлийг хэлэлцүүллээ.

 

Хурлын шүүгчээр ХУД ЗТДГ-ын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Алтангэрэл, ЭМН-ийн дарга Т.Пүрэвчулуун, ЭМН-ийн статистикч их эмч З.Туяа  нар ажиллаж илтгэлийг 5 үзүүлэлтээр шүүж байр эзлүүлсэн байна. Илтгэлүүдээс ДШБ кабинетын сувилагч Х.Оюунбатын  “Чихрийн шижин өвчний хяналтын байдалд хийсэн судалгаа” сэдэвт илтгэл 68 оноогоор 1-р байр, Гэмтлийн сувилагч Д.Энхжаргалын “0-16 насны хүүхдүүдийн дундах осол гэмтлийн байдалд хийсэн судалгаа” 67 оноогоор 2-р байр, Энхтитэм ӨЭМТ-ийн ахлах сувилагч Т.Мөнгөнцэцэгийн  “Охидын дунд нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх мэдлэг, хандлагын түвшинг судалсан байдал” илтгэл 64 оноогоор 3-р байр, Хэвтэн эмчлүүлэх тасгийн ахлах сувилагч А.Байнаахандын “Гавал тархины мэс заслын дараа олонтой тохиолдох эмгэгүүдийн мэдрэхүй үйл ажиллагааны чадвар алдалтыг судлах нь” сэдэвт илтгэл 62 оноогоор 4-р байр, Хавдар бүртгэгч бага эмч Ц.Нарантуяа, хавдрын кабинетын сувилагч Л.Алтанчимэг нарын “Хан-Уул дүүрэгт явагдсан умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлтийн ажлын үр дүн” сэдэвт судалгаа 59 оноогоор 5-р байрыг тус тус эзэллээ. Шүүгчдээс  илтгэгч нарын ур чадвар сайн, сэдвийн ач холбогдол, агуулга цаг үеэ олсон байсан хэдий ч цаашид судалгааны бүтэц, боловсруулалтын байдалд анхаарах шаардлагатай бөгөөд зорилго, зорилтоо зөв тодорхойлж, үр дүнгээ сайн гаргах хэрэгтэй байгааг анхааруулсан байна. ЭМН-ийн Сувилгааны албанаас илтгэлүүдийг хураангуйг ном болгон гаргалаа.

    

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1924
0 эможи
keyboard_arrow_up