ХУДНЭ-ийн эмч, ажилчдын дунд "халдварын бус өвчний эрсдлийг тодорхойлох" үзлэг зохион байгууллаа
ХУДН Эмнэлгийн 2014 оны шилдэг ажилтнаар шалгарсан Насанд хүрэгчдийн тасгийн их эмч Б.Ариунтуяа, Хоолзүйч Э.Гэрэлмаа, Хүүхдийн тасгийн сувилагч Б.Уртнасан, Хүүхдийн тасгийн асрагч Нарангарав, Аж ахуйн тасгийн манаач Б.Сосорбарам нар “Хөгжлийн төлөө хамтдаа” сэдэвт бүтээлч ажлын аяныг 2015 оны 3 сарын 02-ны өдрөөс эхлэн 3 сарын 13 өдрийг хүртэл зохион байгууллаа.
Тус ажлын хүрээнд 3 сарын 11 өдөр эмч, эмнэлгийн ажилчдын дунд Халдварын бус архаг өвчний эрсдлийг тодорхойлох үзлэг зохион байгуулсан бөгөөд үзлэгийн гол зорилго нь нийт ажилчдын дунд ХБӨ-ний эрсдэлт хүчин зүйл болох таргалалтын тархалтыг тодорхойлон сургалт зөвлөгөө зохион байгуулахад оршсон байна.
Үзлэгт 64 эмч, эмнэлгийн ажилчид хамрагдсан бөгөөд биеийн жингийн индекс, таргалалтын зэрэг, биеийн дотоод өөхний эзлэх хувь, биеийн дотоод булчин, бүсэлхий өгзөгний харьцаа, үндсэн бодисын солилцоо, дотор өөхний эзлэх хувь зэрэг үзүүлэлтийг Inbody 230, цусны сахарыг Aqua check аппаратыг ашиглан тодорхойлов. Үзлэгт хамрагдсан нийт ажилчдад таргалалтын үеийн зохистой хоолололтын талаар зөвлөгөө өгөн “Таргалалт”, “Цусны даралт ихсэх өвчин”, “Цусанд өөх тос ихсэн өвчин”, зэрэг гарын авлага тараах материал тараав.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)