Хавдрын үзлэгт үнэгүй хамрагдаж болно
2015 оны 3 сарын 13
![](https://websites.mn/arslan/assets/images/20150313/a0721646115456466d2de4f439df3433great.jpg)
Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын баг хөдөө орон нутгийн иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болсон байна. Энэхүү үзлэг нь тавдугаар сарын 5-нд Орхон, Булган аймгаас эхлэн нийт 12 аймаг, хоёр сумын иргэдийг үзэх юм. Тавдугаар сарын 11-22-нд Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд хотод, 18-23-нд Өмнөговь, 25-29-нд Төв аймагт тус тус ажиллах юм. Харин зургадугаар сарын 1-13-нд Архангай, Өвөрхангай, 8-13-нд Сүхбаатар, 15-20-нд Говь-Алтай, 15-25-нд Увс аймагт тус тус ажиллана. Дашрамд дурдахад, үзлэгт хамрагдах иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт урьдчилан бүртгүүлэх ёстой.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)
19081
0 эможи