Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.3.09-2015.03.12/
“Интермед” эмнэлгийн дэд захирал Т.Болормаа: Гадагшаа явж эмчлүүлэхээс хамаагүй бага үнээр Монголдоо үйлчлүүлэх боломжийг бий болгож байна
Гадагшаа явж эмчлүүлж чадахгүй байгаа хүмүүст үйлчилгээ маань хүртээмжтэй байгаасай. Монголд байхгүй эмчилгээ үйлчилгээний олон шинэ технологийг нэвтрүүлье, гадагшаа чиглэсэн урсгалыг сааруулъя гэж хичээж байна. Монголын зах зээл дээр өрсөлдөхүйц үнийг бид санал болгож байгаа. Гадагшаа явж эмчлүүлэхээс хамаагүй бага үнээр Монголдоо үйлчлүүлэх боломжийг л бий болгож байгаа. /Өдрийн сонин 2015.03.12 №57/
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн ТББ-уудын сүлжээний зохицуулагч Б.Алтанчимэг Эрүүл мэнд хичээлийг хасахыг эсэгүүцэв
Жирэмслэлт үр хөндөлт болон дээрх асуудлуудыг эрүүл мэндийн хичээл орж байгаа учраас алга болох ёстой гэж нэг талаас хүмүүс ойлгодог. Гэтэл нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл нь ганц дан бэлгийн амьдрал, эд эрхтэний тогтолцоо үзэх бус өсвөр үеийнхэнд тохиолддог эрсдлүүдэд ойлголт өгөх, хэрхэн шийдвэр гаргах зэрэг олон чухал асуудлуудад хариулт олгодог. Тэгэхээр тухайн хичээлийн агуулга нь сурагчдад дан ганц мэдлэг олгох бус түүнийг нь амьдралд нь төлөвшүүлэхэд оршиж байгаа юм. Тэгвэл эрүүл мэндийн хичээл орж байгаа үед нийгэмд дээр дурьдсанчлан сөрөг зүйлүүд судалгаагаар нэмэгдсээр байхад энэ хичээлийг хасчихвал асуудал бүр дордох болно/Үндэсний шуудан 2015.03.10 №2229/
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хор судлалын алба”-ны дарга Л.Гэрэлмаа Хуванцар сав “хор” агуулдаг
Шинэ хуучин гэлтгүй хуванцар сав хортой. Хилээр орж ирэхэд хяналт шалгалт хийдэг. Гэвч эдгээр савыг хоосон оруулж ирдэггүй. Дотор нь ахуйн болон химийн бодистой байдаг. Тэдгээр нь мэдээж хууль ёсны зөвшөөрөлтэй байж таарна. Энд оруулж ирээд хэрэглэж дууссаны дараа хоосон саваа хямд үнээр зарж борлуулдаг. Тэгэхээр түүнийг нь иргэд авахгүй байх шаардлагатай. Авахгүй бол аяндаа зах зээлээс шахагдна. /Монголын үнэн 2015.03.11 №046/
УКТЭ-ийн Гемодиализмийн тасгийн эрхлэгч, клиникийн пропессор Д.Чулуунцэцэг: Живхний буруу хэрэглээ бөөрний өвчин үүсгэдэг
Хүн хорвоод мэндлэхдээ төрөлхийн гажиггүй л бол эрүүл төрж байгаа шүү дээ. Гэвч нэг л мэдэхэд бөөрний архаг өвчтэй болчихсон байдаг. Ингэхгүйн тулд хамгийн түрүүгнп памперс буюу живхний буруу хэрэглээ, өтгөн хаталт, цагаан хорхой зэргээс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг маш сайн санаж, хэвшүүлэх хэрэгтэй. Түүнчлэн хүүхэд насандаа хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал. Хамгийн гол нь Монголчууд хоолойн өвчинд дэндүү дасчихсан. “Архаг ангинтай” гээд тоодоггүй. Энгийнээр тайлбарлахад аманд байдаг бактерийг шүүж байдаг гүйлсэн булчирхай ачааллаа дийлэхээ болиод өөрөө өвчилчихсөн гэсэн үг. /Өглөөний сонин 2015.03.11 № 46/
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн булчирхай судлалын тасгийн эрхлэгч Б.Амартүвшин: Бөөрний архаг өвчин таван үе шаттай явагддаг
Бөөр хэмжээгээрээ жижгэрсэн, бүтцийн гэмтэлтэй, шээсээр уураг алдалт, бөөрний түүдгэнцэрийн шүүлтийн хурд 60 мл минутаас доош хэмжээнд гурван сар болон түүнээс дээш хугацаанд байсан тохиолдолд бөөрний архаг өвчин гэж үздэг. Бөөрний архаг өвчнийг эмчлэхээсээ өмнө үндсэн өвчин болоод байгаа өвчнөө эхний ээлжинд эмчлэх хэрэгтэй. Үүнд даралтаа тогтмол байлгах, чихрийн хэмжээгээ барьж байх ёстой. Ингэж чадаагүйгээс бөөрний архаг дутагдал буюу тавдугаар шатандаа ордог. Бөөрний архаг өвчин таван үе шаттай.