ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
МОНГОЛ УЛСАД:
Томуу, томуу төст өвчин, албан:
3 дугаар сарын 2-ноос 3 дугаар сарын 8-нд улсын хэмжээнд 159.399 хүн амбулаториор үйлчлүүлсний 8.425 (5.2%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдон, өмнөх 7 хоногоос 0.8%, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар бага, 10,000 хүн амд 32.2 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 3.3 тохиолдлоор их, өмнөх оны мөн үеэс 27.5 тохиолдлоор бага байна (Зураг).
Лабораторид суурилсан тандалтаар 96 сорьц хүлээн авч шинжилсэнээс 3 (3.1%)-д томуугийн А(H3N2) вирусын ген тодорхойлогдсон байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Осол, гэмтлийн мэдээ, албан:
3 дугаар сарын 4-нөөс 3 дугаар сарын 10-нд ГССҮТ-д 1634 хүн хандсаны 60.1%-ийг эрэгтэйчүүд, 9.1% нь хэвтэн эмчлэгдэж, 11% нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна. Шалтгааны хувьд 36.9% нь уналт, 20.1% нь хүчирхийлэл, 11.1% нь зам, тээврийн осол, гэмтэл эзэлж байна.
Эх сурвалж: ГССҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
3 дугаар сарын 11-ний өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24348 хүн өвчилж, 10025хүн (41%) нас барсан байна. 3дугаар сарын 05-аас хойш 116 шинэ тохиолдолнэмэгдэн бүртгэгджээ.
Эх сурвалж: ДЭМБ