1.8 саяын эрүүл мэндийн хөнгөлөлтийг гэр бүлийн гишүүндээ шилжүүлэх боломжтой
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн эрх үүргийг анх удаа хуульчилсан гэдгийг салбарын сайд нь хэлж байгаа юм. Монгол Улсын иргэн бүр албан журмаар даатгуулахаас гадна даатгуулагч ажилтны сарын шимтгэл нь хөдөлмөрийн хөлсний дөрвөөс доошгүй хувь байхаар тусгажээ. Даатгуулагчийн хувьд шимтгэлийн хоёр хувийг, ажил олгогч хоёр хувийг төлөх юм. Хуваариа хөдөлмөр эрхлэгчдийн сарын шимтгэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёроос доошгүй хувь буюу сарын 3840 төгрөг байх аж.
Мөн шинэ хуульд тусгаснаар даатгуулагч бүр эрүүл мэндийн цахим карттай болох юм. Цахим карттай болсноор даатгуулагчийн даатгал төлсөн болон өвсний түүхийг агуулсан мэдээллийн сантай болохоор байгаа юм байна. Ингэснээр эрүүл мэндийн тусламж авах баримт болж өгөх аж. Түүнчлэн иргэн жилд 1.8 сая төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд үүнийгээ гэр бүлийн гишүүндээ шилжүүлэх бүрэн боломжтой болох юм.