ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 3 сарын 11

МОНГОЛ УЛСАД:

Архины шалтгаант хордлого, албан:

3 дугаар сарын 3-наас 3 дугаар сарын 10-ны хооронд архины шалтгаант хордлогын улмаас нийт 445 хүн хандаж, 25 хүн (5.6хувь) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс 26.8 хувь  (183)-иар буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: НЭМГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

3 дугаар сарын 05-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24035 хүн өвчилж, 9856 хүн (41%) нас барсан байна. 2дугаар сарын 25-аас хойш 240 шинэ тохиолдол, 303 нас баралт нэмэгджээ.

Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 132 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: ДЭМБ

Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар, Саудын Араб, Катарт:

2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 2-нд нийт 19 лабораториор батлагдсан тохиолдол, 5 нас баралтыг мэдээлсэн байна. Одоогоор дэлхий дахинд 1060 лабораторио батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 349 хүн нас барсан байна.

Эх сурвалж: ДЭМБ

Шувууны томуугийн H7N9 вируст халдвар, БНХАУ-д:

ДЭМБ-д БНХАУ-ын ЭМЯ-аас 3 дугаар сарын 9-нд нийт 59 лабораториор батлагдсан тохиолдол, 17 нас баралтыг мэдээлсэн байна. Өвчтнүүдийн насны хязгаар 1-82 настай, дундаж нас 53. 44тохиолдолбуюу 75 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. 49 тохиолдол буюу (83хувь) шувуутай харьцсан, амьд шувууны захаар аялсан өгүүлэмжтэй байна.

Эх сурвалж: ДЭМБ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18932
0 эможи
keyboard_arrow_up