С хепатитыг 98 хувийн үр дүнтэй эмчилдэг "Harvoni" эмийг Монгол Улс эмийн бүртгэлдээ бүртгэнэ

2015 оны 3 сарын 06

Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр /2015.03.05/ Гийлэд Сайнсэс / Gilead Sciences/ компанийн тэргүүн дэд захирлууд болох доктор Норберт Бишофберген, доктор Жон Мак Хачисон болон компанийн бусад эрдэмтэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Монгол Улсын 400 гаруй мянган хүн өвчлөн шаналж байгаа элэгний вирусын өвчлөл тэр дундаа архаг С хепатитыг эмчлэхээр Эрүүл мэнд, спортын сайд цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр зориж байгаа. Иймээс Монгол Улс эмийн журмандаа өөрчлөлт оруулж Европын холбооны эмийн хатуу зохицуулалттай орнуудад үйлдвэрлэгдсэн эмийг түргэвчилсэн аргаар бүртгэхээр болсон. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сард эмийн зөвлөлийн хуралдаанаа хийж анхны эмээ бүртгэсэн нь Элэгний С вирусыг эмчлэх "Sovaldi" / Гийлэд Сайнсэс компанид үйлдвэрлэсэн/ эм байсныг монголчууд санаж байгаа байх аа.

Өчигдрийн уулзалтын хамгийн гол үр дүн нь Гийлэд Сайнсэс компанийн үйлдвэрлэсэн Европын холбооны орнуудад эмчилгээнд хэрэглэгдэж өндөр үр дүнгээ өгч байгаа дараагийн эм болох "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэж ,эмчилгээнд нэвтрүүлэхээр болсон явдал байлаа. "Harvoni" эм нь вирусын эсрэг шууд үйлчилгээтэй эм бөгөөд дангаар нь эмчилгээнд хэрэглэдэгээрээ давуу талтай юм байна.

Өдөрт нэг удаа 12-24 долоо хоног тасралтгүй хэрэглэснээр үр нь 98 хувийн эдгэрэлттэй болох нь нотлогдсон байна.

Иймээс хугацаа алдалгүй өндөр үр дүнтэй дараагийн эмийг бүртгэх нь чухал юм. Монгол Улсын хууль тогтоомж эмийн журмын дагуу Гийлэд Сайнсэс /Gilead Sciences / компани нь албан ёсны гэрээт компаниараа дамжуулан "Harvoni" эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлэх бүх баримт материал бүхий албан хүсэлтээ илгээсэн тохиолдолд Эрүүл мэнд, спортын сайд хугацаа алдалгүй эмийн зөвлөлийн хурлаар оруулан бүртгэх боломжтой гэдгээ мэдэгдлээ.

Ингэснээр Gilead Sciences компанид ирэх дөрвөн сарын эхээр холбогдох материалаа явуулан бүртгүүлэхээр боллоо. Түүнчлэн Эрүүл мэнд, спортын сайдын зөвшилцөж чадсан хамгийн гол асуудал бол "Harvoni" эмийг өмнө нь бүртгэсэн "Sovaldi" эмийн адил хөнгөлөлттэй үнээр авч ард иргэддээ хүргэх боломжийг бүрдүүлсэн явдал байлаа.

alt

Гийлэд Сайнсэс компанийхан "Harvoni" эмийг "Sovaldi" эмэнд үзүүлсэн хөнгөлөлттэй үнээр монголын ард түмний элэгний эмчилгээнд нэвртүүлэх боломжтой гэдгээ энэ үеэр уламжиллаа. "Sovaldi" эм нь АНУ-д 3 сарын курс эмчилгээний үнэ нь 84.000 ам доллар байсныг Монгол Улсад 1 сарын эмчилгээний эм 300 ам доллар буюу 3 сарын курс эмчилгээний үнийг 900 ам доллар байхаар хямдруулж байсан юм. Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ганчимэг, "Оном" сангийн тэргүүн Д. Наранбаатар болон албаны бусад хүмүүс оролцож байна.

alt

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18685
0 эможи
keyboard_arrow_up