ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 3 сарын 05

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин, албан:

2015 оны 2 дугаар сарын 23-наас 3 дугаар сарын 1-ний өдрийг дуусталх хугацаанд улсын хэмжээнд 131.121 хүн амбулаториор үйлчлүүлсний 7.830 (6.0%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 1.9%, өнгөрсөн оны мөн үеэс 3.5%-иар бага, 10,000 хүн амд 28.9 тохиолдол бүртгэгдэн, өмнөх 7 хоногоос 8.9 тохиолдлоор их, өмнөх оны мөн үеэс 35.1 тохиолдлоор бага байна (График).

 

alt

ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит 153 сорьц хүлээн авч шинжилсэнээс томуугийн A, B, A(H3N2), цар тахлын A(H1N1) вирүсийн геном (РНК) илрүүлэх бодит хугацааны полимеразын гинжин урвал (бх-ПГУ)-ын шинжилгээ хийхэд 10 (6,5%) сорьцод томуугийн A(H3N2) вирусийн ген, 5 (3,2%) сорьцод томуугийн В вирусийн ген тодорхойлогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Осол гэмтлийн мэдээ, албан:

2  дугаар сарын 25-наас 3 дугаар  сарын 3-ны хооронд ГССҮТ-д нийт 1663 хүн хандсаны 58.8 хувь эрэгтэйчүүд, 25.9 хувийг 0-15 насны хүүхэд, 9.7 хувь нь хэвтэн эмчлэгдсэн байна. 34 хувь нь уналт, 19 хувь нь хүчирхийлэл, 16 хувь нь зам тээврийн осол, 6.1 хувь  нь түлэгдэлтийн улмаас тус тус ханджээ.

Эх сурвалж: ГССҮТ

Малын шүлхий өвчин, албан:

Ховд аймгийн Булган сумын Баянгол, Баянсудал, Бүрэнхайрхан, Далт багийн нутагт нутаглаж байгаа 23 өрх айлын 689, мөн аймгийн Үенч сумын Жаргалан, Улиаст багийн нутагт нутаглаж байгаа 3 өрх айлын 62, нийт 26 өрх айлын 751 малд “Шүлхий” өвчний шинж тэмдэг илэрч, тусгаарласан байна.

УМЭАЦТЛ-т хийгдэж буй лабораторийн шинжилгээний урьдчилсан дүнгээр “Шүлхий” өвчин болох ньтогтоогдсон байна.

Эх сурвалж: ОБЕГ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

3 дугаар сарын 05-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24035 хүн өвчилж, 9856 хүн (41%) нас барсан байна. 2дугаар сарын 25-аас хойш 240 шинэ тохиолдол, 303 нас баралт нэмэгджээ.

Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 132 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18632
0 эможи
keyboard_arrow_up