Иргэний эрүүл мэндийн даатгалыг шинэчилхээр болов

2015 оны 3 сарын 03

Нийслэлийн хэмжээнд ялангуяа эрүүл мэндийн байгууллага, улсын буюу төрийн өмчийн эмнэлгүүдийн ачаалал маш их байдаг. Иймд иргэний ЭМД-ын шинээр гарсан хууль энэ ачааллыг багасагахад чиглэж байгаа бөгөөд цаашдаа хувийн хэвшлийн эмнэлгүүдтэй хамтран ажиллах, тухайн төрийн өмчийн эмнэлгүүдээс илүү давсан техник, технологийг нэвтрүүлж чадсан эмнэлэгтэй харилцаа тогтоосны үндсэн дээр улсын эмнэлгийн ачааллыг бууруулснаар даатгуулагч  сэтгэлд нийцсэн үйлчилгээний сонголтоо хийх боломжтой болж буй юм.  

Уг хуулийн хүрээнд бэлтгэл ажлын нэг чухал хэсэг нь иргэний эрүүл мэндийн цахим карт юм. Цахим картын зорилт нь тухайн иргэн даатгуулагч, ЭМД-ын шимтгэлээ төлж, даатгуулсан гэдгийг баталж өгнө. Мөн даатгуулагч шимтгэлээ төлсөн учраас эрүүл мэндийн эрсдэлтэй үедээ буюу Иргэний ЭМД-ын хуульд заасан зайлшгүй шаардлагатай тусламж, үйлчилгээг авах үедээ энэхүү цахим картыг хэрэглэнэ. Цахим картад шимтгэл төлсөн мэдээллээс гадна даатгуулагчийн эрүүл мэндийн мэдээлэл, тухайн жилдээ ЭМД-ын сангаас ямар хэмжээний төлбөр авч болох, өнөөдрийн байдлаар ямар хэмжээний төлбөр авсан, цаашид хэдэн төгрөгийн эрх байгаа зэрэг мэдээлэл багтах аж.

 Эрүүл мэндийн байгууллага, нийгмийн даатгалын байгууллагын хувьд өнөөдөр 989 эрүүл мэндийн байгуулагатай гэрээтэй ажиллаж буй юм. Энэхүү цахим картын дүрэм, ЭМД-ын мэдээллийн нэгдсэн цахим сантай байна гэсэн хуулийн заалтын хүрээнд Засгийн газраас дүрмийг батлахаар хуульчилжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18476
0 эможи
keyboard_arrow_up