ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна
МОНГОЛ УЛСАД:
Хордлогын мэдээ, албан:
2 дугаар сарын 12-ноос 25-нд нийт 45 хүн хандсан байна. Эмийн хордлогоос 13, химийн-8, угаарын хийн 19, архины хордлогоор нийт 5 хүн хандаж, тусламж үйлчилгээ авсан байна.
Эх сурвалж: ХЯТТ
Орны ачаалал, Нийслэлд:
Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 679 хүүхдийн орон дээр 543 хүүхэд хэвтэн эмчлэгдэж, орны ачаалал хэвийн байна. Шинээр хэвтсэн өвчтний 95 буюу 29.1% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 89.5% нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 19 буюу 26.4%-ийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.
Эх сурвалж: НЭМГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, дэлхий дахинд:
2 дугаар сарын 25-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 23795 хүн өвчилж, 9553 хүн (40.5%) нас барсан байна. 2 дугаар сарын 18-аас хойш 410 шинэ тохиолдол, 224 нас баралт нэмэгджээ. Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 99 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.
Эх сурвалж: ДЭМБ
Шувууны томуугийн A(H7N9) вируст халдвар:
Хонг-Конг улсад шувууны томуугийн А(H7N9) вируст халдварын хүний өвчний тохиолдол бүртгэгдсэн байна. Тэрээр БНХАУ-ын Гуандонг мужид аялсан тархвар судлалын холбогдолтой, эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, өвчний онош лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)