Эрүүл мэндийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2015 оны 2 сарын 27

Энэ долоо хоногт Эрүүл мэндийн салбарт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2015.02.19-2015.02.26/

 

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат: Буцалтгүй тусламжид өгсөн 493000 ам.долларын аппаратууд агуулахад “хэвтэж” байна

Эрүүл мэнд, спортын яамнаас Сангийн яаманд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хүсэлтийг илгээсэн. Гэвч Сангийн яамнаас чөлөөлөх боломжгүй гэх хариуг бидэнд өгсөн. Уг нь хуульд буцалтгүй тусламжийн хүрээнд авч байгаа барааг татвараас чөлөөлнө гэж заасан байдаг. Өнөөдөр эмнэлгийн ачаалал ямар байгааг хүн бүхэн мэднэ. Иргэд заавал гурав дахь шатлалын эмнэлэгт дугаарлаж байхаар гэрийнхээ ойролцоох өрхийн эмнэлэгт шээсний шинжилгээ өгч, оношилгоо хийлгэсэн нь дээр шүү дээ” /Монголын үнэн № 033/

Сэтгэц мэдрэлийн Үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үе клиникийн эрхлэгч Д.Энхтуяа: Фэйсбүүк, твиттерт донтвол мэргэжлийн эмч лав эмчилж чадахгүй

Техникийг их шүтэж байна. Бие биенийхээ нүүрийг хараад  ярилцах нь ховордсон. Харилцааны эмгэг үүсч эхэлж байна. Хүн хүнтэйгээ ярилцаж чадахаа больж , амьгүй дөрвөлжин биетийн цаанаас холбогдож байгаа. Дэлхий ертөнцөөр түгчихсэн аалзны  тор шиг холбоотой фэйсбүүк, твитерт донтвол мэргэжлийн эмч нар лав эмчилж чадахгүй. Тиймээс иргэд зөв хэрэглээг бий болгох хэрэгтэй. /Монголын Үнэн №037/

“Цамхаг констракшн” компанийн талбайн инженер Д.Балгансүрэн : Эмэгтэйчүүд шинэ төрөх эмнэлгийн их цэвэрлэгээнд сайн дураараа оролцож байна

Дүүргийн хэмжээний биш, улсын хэмжээний эмнэлэг юм. Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв бүгд тэгж ярьдаг шүү дээ. Түүнтэй л дүйхүйц эмнэлэг. Баянзүрх дүүрэгт өдөртөө 150 эх амаржина гэж байхгүй шүү дээ. Манай энэ эмнэлгийг чинь одоо гуравдугаар төрөх биш “Амгалан” төрөх эмнэлэг гэж нэрлэхээр болж байгаа. Өнөөдөр 20 гаруй хүн ажиллаж байна. Өчигдөр 90 гаруй хүн ирсэн. Эмнэлэгт маань ирж үзсэн хүн бүр л баяртай байна лээ. Ийм сайхан эмнэлэгтэй боллоо. Барилгын ажилчид үндсэн ажлынхаа хажуугаар тоос, шороо арчаад явахад цаг орно. Эмэгтэйчүүд угааж арчихдаа няхуур, нямбай улс гэдэг нь цэвэрлэгээнээс анзаарагдаж байна. /Өдрийн сонин №046/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18267
0 эможи
keyboard_arrow_up