ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 2 сарын 26

МОНГОЛ УЛСАД:

Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд:

2015 оны 2 дугаар сарын 16-наас 22-ны өдрийг дуусталх хугацаанд 73.339 хүн амбулаториор үйлчлүүлсний 5.781(7.9 хувь) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогдсон байна.

Энэ үзүүлэлт нь өмнөх хоногоос 0.7 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 2.2 хувиар бага, 10.000 хүн амд 20.9 тохиолдол бүртгэгдэж энэ нь өмнөх 7 хоногоос 20.5, өмнөх оны мөн үеэс 50.4 тохиолдлоор бага байна (График).

 

alt

Лабораторид суурилсан тандалтаар нийт 39 сорьц хүлээн авчшинжлэхэд 9 (23%) сорьцод томуугийн A(H3N2) вирусын ген тодорхойлогдсон байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

Агаарын чанарын төлөв байдал, Нийслэлд:

2 дугаар сарын 16-наас 22-ны өдрүүдэд Нийслэлийн гэр хороолол, авто замын орчимд агаарын бохирдол “Их”, “Дунд” зэргийн бохирдолтой, орон сууцны хороолол орчмоор “Дунд” болон “Бага” зэргийн бохирдолтой байна (Зураг).

 

alt

Осол, гэмтэл, албан:

2 дугаар сарын 18-аас 24-ний хооронд ГССҮТ-д нийт 1575 хүн хандсаны 59.4 хувийг эрэгтэйчүүд, 28.9 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж, 11 хувь нь хэвтэн эмчлэгдэж, 11 хувь нь согтуугаар осолд өртсөн байна. 29 хувийг уналт, 19 хувийг зам, тээврийн осол, 9.3 хувь нь түлэгдэлт эзэлж байна.

Эх сурвалж: ГССҮТ

ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

2 дугаар сарын 25-ны өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 23795 хүн өвчилж, 9553 хүн (40.5 хувь) нас барсан байна. 2 дугаар сарын 18-наас хойш 410 шинэ тохиолдол, 224 нас баралт нэмэгджээ.

Эрчимтэй тархалттай байгаа 3 улсад өнгөрсөн долоо хоногийн хугацаанд нийт 99 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, өвчний тархалт буурах хандлагатай байна.

Эх сурвалж: ДЭМБ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18243
0 эможи
keyboard_arrow_up