Тамхи тайвшируулдаггүй
2015 оны 2 сарын 25
Эрдэмтэд 40-өөс дээш насны 6,5 мянган тамхичдыг хамруулан судалгаа хийсний дүнд тамхи тайвшируулдаггүй болохыг тогтоожээ. Тамхичин хүмүүс ийм хорт зуршлаас хол байдаг хүмүүсийг бодвол илүү их бухимдалд ордог гэж судлаачид нотолсон байна. Архаг тамхичид тамхи татдаггүй юм уу, тамхи татахаа больсон хүмүүсээс 70 хувь илүү гүн хямралд ордог аж. Иймд тамхи татахаа болих нь зөвхөн эрүүл мэндээрээ төдийгүй сэтгэцийн хувьд ч эрүүлжинэ гэдгийг эрдэмтэд онцолсон байна. Судалгаанаас үзэхэд тамхичдын тавны нэг хувь нь сэтгэцийн гүн хямралд байдаг нь илэрчээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
18171
0 эможи